Математик

Зөвөлгөө

18:34, 2011-03-10 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нүдний хараа

Ихэнх хvмvvс хараа муудсан болов уу гэж эмчид хандхаасаа илvv муудчихлаа харин одоо яавал дээр вэ? гэж сэтгэл зовинон эмнэлэгийн зvг алхаагаа чиглvvлдэг. Харин одоо уншигч та бvхэндээ *Талимаа* нvдний эмнэлэгийн эмч Д. Янжиндуламаас тодруулсан асуултандаа анхаарлаа хандуулахыг хvсье.

Одоо өвөл хаяанд ирээд хаалга тогшиж байгаа энэ vед хэн бvхэн дулаахан ороолт, малгай олж авахыг хvсдэг. Энэхvv ороолт малгай нь таныг дулаан явуулахаас гадна таны нvднээс нулимас их хэмжээгээр гоожихоос хамгаалдаг гэдгийг мэдхэд илvvдэхгvй байх.
- Hvдний чинь нулимас их хэмжээгээр гарaaд байна гэдэг энэ юутай холбоотой байж болох бол?
- Нулимсны суваг тасарсан байж мэднэ. Хэрэв гэмтлийн улмаас тасарсан тохиолдолд удаагvй байвал залгаж сэргээж болдог. Хэрэв удсан бол vрэвсэл vvсгэхгvй байх талаар анхаарч эмийн эмчилгээг эмчийн зөвлөгөөний дагуу хийлгэх хэрэгтэй. Бvрэн төгс эмчилгээг мэс заслийн аргаар хийж болно. Тиймээс мэргэжилийн эмчид хандах нь зөв.
- Нvд бvрэлзээд, толгой өвдөөд байдаг энэ талаар ?
- Нvдний даралттай vед нvд бvрэлзэх, улайх, загатнах зэрэг янз бvр болдог. Гэвч нvд бvрэлзэж улайх олон шалтгаан байна. Тиймээс зөв оншилгоо хийлгэж эхлэхгvй тэр чигтээ яваад байвал хараа муудах, хараа алдах зэрэгт ч хvрч болно. Хэрэв даралттай байвал нvдний даралтын эмчилгээ хийлгэж эмчээс өгсөн зааврын дагуу тогтмол хийх нь чухал. Сvvлийн vед манайд даралттай хvний тоо эрс ихсэх өвчлөл их байгаа юм. Мөн хит ном унших, компьютер, телевиз зэргийг ойроос vзэх удаан хугацаагаар тоглох нь нvд бvрэлзэж, толгой өвдхөд хvргэдэг тал бий.
- Таны нvдэнд юм орсон мэт аргаад байдаг яавал дээр вэ?
- Ямар нэгэн vрэвсэлтэй байж болно мөн хуурайших шинж тэмдэг илэрсэн vед юм орсон мэт аргадаг тохиолдолд байдаг. Хэрэв vрэвсэлтэй бол vрэвсэл намдаах эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хиймэл нулимас дуусаах нь хуурайших шалтгааныг дардаг. Мөн нvдний бусад шалтгаан байж ч болох тул эмчид хандах хэрэгтэй. Ямар ч зvйлийг даамжруулж болохгvйг анхаараарай.
- Зовхины ирмэгээр идээтэй юм туурч загатнаад гэж хvмvvс ярьдаг энэ талаар. Санаа зовохгvй байж болох уу?
- Зовхины vрэвсэлт өвчны vед загатнах аргах нуухтах шинж тэмдэг гардаг. Анхдагч, хоёрдогч гэсэн хэлбрээр vрэвсэл vvсэж болно. Нvдний vрэвслээс гадна шvд, цагаан хорхойн празиттай, хоолойн архаг vрэвсэл, шимэгч хорхойн улмаас vvсэх нь элбэг байдаг тул дээрх архаг vрэвсэлтэй бол эмгэгvvдийн шинжилгээг нvдэнд хийдэг. Идээтэй юм гарч байгаагын хувьд ихэвчлэн харшил, vрэвслийн гаралтай байдаг учир юуны өмнө архаг vрэвсэлгvй, шимэгч празитгvй байх хэрэгтэй. Мэргэжилийн эмчид ханд. Өөрөө эмчилж байна гэж элдэв юм тvрхэж vрэвслийг улам тvргэсгэж болохгvй.
- Хараа муудахаас сэргийлэх арга байна уу?
- Хараа муудахаас сэргийлэх олон арга байгаа. Наад зах нь таны өрөө, ажлын газрын гэрлтvvлэг шаардлага хангасан байх ёстой. Мөн харааны ядралаас сэргийлэн нvдний дасгалууд хийж жанших нь чухал. Энэ нь нvдээ баруун, зvvн, дээд, доод тал руу нь цагийн зvvний дагуу, цагийн зvvний эсрэг иргvvлж хол ойрыг харж хэвших ба ном сонинг тодорхой зайнаас унших нь чухал байдаг. Мөн аминдэмээр баялаг хоол хvнс нь нvдний хараа муудахаас сэргийлж сайнаар нөлөөлдөг.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 23-р хуудас Нийт хуудасны тоо: 23 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

сонирхолтой даалгавар
Математикийн бие даалт
Чөлөөт цаг
хичээл
гэрийн даалгавар

Сүүлийн бичлэгүүд

durtai duu
duunuud
электрон тест
зүгээр л
Зөвөлгөө
tsahim hicheel
Даалгавар
Даалгавар
Даалгавар
Бие даалт
hicheel
хичээлийн бичлэг-4
Уран гар бүжиг
west life my love
хичээлийн бичлэг-3

Найзууд




:-)
 
xaax